Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ОРХОН АЙМАГТ 2020-2022 ОНД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАВИЛАА

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тойргийнхоо иргэдээс ирсэн санал, хүсэлтийг харгалзан үзсэний дүнд Боловсрол, Эрүүл мэнд, Төрийн үйлчилгээ болон Жижиг, дунд үйлдвэрлэл гэсэн салбаруудад түлхүү анхаарал хандуулан ажиллаа. Тодруулбал: Боловсрол 3 тэрбум төгрөг, Эрүүл мэнд 900 сая төгрөг, Төрийн үйлчилгээ 1,8 тэрбум төгрөг, ЖДҮ 6,5 тэрбум төгрөг, Смарт Эзэд хөтөлбөр. хүрээнд 800 сая төгрөгийг тус тус суулгаж ажил хэрэг болгожээ.ЖДҮ эрхлэгчидийг дэмжин 11 төрлийн 190 тоног төхөөрөмж, өрхийн тариалан эрхэлдэг 60 өрхөд хүлэмж өгсөн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 900 сая төгрөгийн үнэ бүхий 17 төрлийн 170 гаруй нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн хангаллаа. “Жишиг баг” болон “Жишиг эко баг” төслийн хүрээнд 15 төрлийн 1310 ширхэг тоног төхөөрөмжийг 328 иргэн аж, ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгч нарт 10 багц болгон гардуулжээ. Орхон аймаг Баян-Өндөр сумын 24 багийн төвүүдийг цахим тоног төхөөрөмжөөр бүрэн хангалла. Үүний хүрээнд нийт 27 төрлийн 688 ш техник хэрэгслээр бүрэн хангасан. Эхний ээлжид гэр хорооллын 12 багийн иргэний танхимыг тохижууллаа. Орхон аймгийн сургуулийн өмнөх боловсролын 425 багшид зөөврийн компьютер, ерөнхий боловсролын сургуулийн 1135 багшид таблет, 20 сургуульд шалгалтын тест засагч машин олголоо. Таблет, нөүтбүүкээр хангагдаж чадаагүй боловсролын салбарын бусад ажилтан болох сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нягтлан, нярав, эмч, бичиг хэрэг, хоол зүйч, ХХТА, МСҮТ гэх зэрэг 330 ажилтанд зөөврийн компьютер олгохоор 2023 оны улсын төсөвт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан.