Орхон аймагт гэр хорооллын айл өрхүүд тэлж байгаатай холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдэж Улаанбаатарын ардаас ороход тун ойрхон болсон гэхэд хэлэсдэхгүй. Тэгвэл Байгаль Орчны Яам, Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооноос угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зорилтод бүлгийн 1100 гаруй айл өрхөд суулгах юм. Энэхүү угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хувьд ашиглахад тун хялбар бөгөөд гэрийн тооно, эсвэл өрөөний хананд суурилуулж мэдрэгчид холбосноор гэр бүлээ хордлогоос хамгаалах цаашид бүх үйлдэлээ өөрөө ухаалгаар хийх давуу талтай. Програм хангамж болон мэдээллийн бааз нь иргэд дотоод орчны агаараа хаанаас ч хэзээ ч хянах аппликейшнтэй холбогдох боломжтой байдлаар хийгджээ.