Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
САНСАР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЛАНГУУ ДЭЭРХ БАРААНЫ ҮНЭ, КАССЫН ҮНЭ ХОЁР ЗӨРҮҮТЭЙ БАЙЖЭЭ

Энэ сарын 10 өдөр Иргэн Т нь “Сансар” худалдааны төвөөр худалдан авалт хийжээ. Тухай үед худалдан авсан барааны лангуу дээрх үнэ кассын үнэтэй зөрүүдтэй байжээ. Сансар худалдааны төвөөс шинээр орсон ажилтан барааны үнийг сольж амжаагүй байсан гэх тайлбарыг өгчээ. Тухай асуудлаар ШӨХТ-гаас хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийг арилгаж, цаашид тухайн зөрчлийг дахин гаргахгүй байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглэгч, худалдагч, нийлүүлэгчийн хариуцлага, хяналтыг сайжруулах чиглэл өгчээ. 2022 онд дээрх зөрчлийг “Оргил” худалдааны төв гаргаж байжээ. ШӨХТГазарт өнгөрсөн хугацаанд иргэд аж ахуй нэг байгууллагаас 115 тусгай дугаараар 5, чат ботоор 10, е баримтын апп-аар 4, ЗДТГ-ын 70353511 утсаар 20, цахим хаягаар 8, биеэр 18 нийт 66 өргөдөл гомдол ирснийг хүлээн авч бүртгэн гомдол мэдээллийг 100 хувь шийдвэрлэж ажиллажээ. Мөн 14 иргэний 2,647,666 төгрөгийн буцаан олголт, 13 иргэний цахилгаан бараа болон бусад барааг ижил төстэй бараагаар сольж гомдлыг барагдуулж ажилсан байна.