Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 2 жилийн өмнө
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ЗААГДСАН ХУГАЦААНД ТӨЛӨХИЙГ САНУУЛЛАА

Монгол улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн нь тухайн жилийн албан татвараа хуульд заагдсан хугацаанд төлөх үүрэгтэй. Тэгвэл 2023 оны нэгдүгээр сараас эхлэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх хугацаа эхэлсэнтэй холбоотойгоор хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа зургаадугаар сарын 1- ны өдрөөс өмнө төсөвт төлөх үүрэгтэй байна. Тэрээр иргэдийн автомашины улсын дугаар 1,6- аар төгссөн бол нэгдүгээр сард, 2,7- оор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8- аар төгссөн бол гуравдугаар сард, 4,9- өөр төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0- ээр төгссөн бол тавдугаар сард төлдөг байна.
Тэрээр дараах авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг. Үүнд, бүх төрлийн ачааны машин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт татвар ногдуулахаар заасан байдаг байна. Мөн татварын хувь хэмжээ нь тээврийн хэрэгслийн төрөл зүйлээс хамааран 2000- 720,000 мянга хүртэлх төгрөгний татвар ногдуулдаг ажээ.