Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал болоод байгаа. Орхон аймгийн хувьд энэ жил өмнөх жилүүдээс илүү агаарын бохирдол их үүсч байгааг холбогдох байгууллагаас мэдээллэсэн бөгөөд ойрын хугацаанд гэр хорооллын айл өрхүүд тэлж байгаатай холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдэх хандлагатай байна.
Тэгвэл Орхон аймгийн УЦУОШГ- аас өдөр бүр тогтмол цагийн хуваарийн дагуу буюу 8, 14,20 цагуудад агаарын чанарын хэмжилтийг хийдэг бөгөөд хэмжилтийн үр дүнд өглөө болон оройн цагаар хамгийн их агаарын бохирдол үүсдэг үзүүлэлттэй гарсан байна. Тэрээр агаарын урсгал, салхины чиглэлээс хамааран хотын төв хэсэг буюу орон сууцны хороолол тэр дундаа 6- р микр, 100 айл чиглэлд утаа суунаглан тогтох нь элбэг байдаг гэлээ.