Монгол улсын иргэд НӨАТ- ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн хоёр хувийг буцаан авдаг бөгөөд буцаан олголтыг улирал тутам олгодог билээ. Үүний хүрээнд нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр сарын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгодог журамтай. Тэгвэл 2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт ирэх хоёрдугаар сарын эхээр иргэдийн дансанд орох талаар Татварын хэлтсээс мэдээллээ.