Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилээс өмнө
БАГ ТУС БҮРТ " ЗАЛУУСАА СОНСОХ ӨДӨР" УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Орхон аймагт нийт 32 мянга гаруй залуучууд бий. Үүний хүрээнд Орхон аймгийн Залуучуудын салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн төв болон Залуучуудын ордон нь залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оныг “ Залуусаа сонсъё” уриатайгаар үйл ажиллагаагаа төлөвлөж байгаа билээ. Тэгвэл залуус бүрт хүрч ажиллахын тулд багийн залуучуудын салбар зөвлөлийг идэвхижүүлж оролцоог нэмэгдүүлэн баг тус бүрт “ Залуусаа сонсох өдөр” зохион байгуулж байна. Тус уулзалтын хүрээнд гарсан саналуудыг 2023 оны төлөвлөгөөнд оруулах бөгөөд залуусаас урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан нийгмийн харилцаанд илүүтэй орох хүсэлт сонирхолтой байгаа талаар хэлж байна.

Тэрээр өнгөрсөн онд Залуучуудын ордонд залуучуудад зориулсан 60 гаруй үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 19 мянга гаруй залуусыг хамруулжээ.