Эрүүл мэнд
Б. Пүрэв-Од
2 жилийн өмнө
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ОРХОН АЙМГИЙН НИЙТ ХҮН АМЫН 16,8 ХУВЬ ХАМРАГДААД БАЙНА

ЭМЯ- аас энэ оныг “ Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарлаж, үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 1- ээс эхлэн улс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулж эхэлсэн. Үүнд Орхон аймгийн нийт 106 мянга гаруй хүн амыг хамруулахаар төлөвлөсөн бол үзлэг оношилгоо хийгдэж эхэлсэнээс хойш буюу зургаан сарын хугацаанд нийт хамрагдах хүн амын 16,8 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Үүнийг насны ангиллаар авч үзэхэд 18 -30 насны залуучууд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдсан хувь нь хамгийн бага үзүүлэлттэй байгаа бөгөөд тус үзлэгт хамрагдсан иргэдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судасны өвчлөл, дотоод шүүрлийн тогтолцооны өвчлөл зонхилж байгаа бол 0- 15 насны хүүрдүүдийн дунд амны хөндийн өвчлөл 80 хувийг эзэлж байгаа ажээ. 

Орхон аймагт тус үзлэг оношилгоог ӨЭМТ- үүд , лавлагаа шатлалын эмнэлэг буюу Эрүүл мэндийг дэмжих төв болон Эрдэнэт  Медикал эмнэлгээр явагдаж байгаа бол энэ сарын 15- аас эхлэн Баян- Өндөр мед эмнэлгээр дамжуулан үзлэг шинжилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байгааг Орхон аймгийн ЭМГ- аас мэдээллээ.