Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ИРГЭД ЭНЭ САРААС ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЭХЭЛНЭ

Цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжлэх юм. Орхон аймгийн банкууд 2022 онд 778 зээлдэгчид 66,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд оны эцсийн байдлаар 4221 зээлдэгчид 214,7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.