Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилээс өмнө
НАСНЫ ХИШИГТ ХАМРАГДАХ 65- ААС ДЭЭШ НАСНЫ АХМАДУУД ХАРЬЯА БАГИЙН АЛБА БОЛОН ЦАХИМААР ХҮСЭЛТЭЭ ӨГНӨ

Ахмад настанд Насны хишгийн тэтгэмжийг жилд хоёр удаа олгохоор журманд заасан байдаг. Тэгвэл сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан шинээр тус тэтгэмжид хамрагдах 65 нас хүрч байгаа ахмадуудыг цахим системээр орж бүртгүүлэн хүсэлтээ гаргахыг ХХҮГ- аас санууллаа. Одоогоор Орхон аймгийн хэмжээнд 4600 гаруй ахмадууд насны хишиг авдаг бол жилд дунджаар 150- 200 хүн шинээр бүртгүүлдэг байна.

Насны хишиг нь 65- 69 насны ахмадууд 50 мянга, 70-79 насны ахмадууд 80 мянга, 80-89 насны ахмадууд 150 мянга, 90 ба түүнээс дээш насны ахмадууд 250 мянган төгрөгийг жилдээ хоёр удаа авдаг байна. 

Тэрээр 65- аас дээш насны гадаадад оршин суугаа Монгол улсын харьяат ахмадыг, төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгодог бол нас барсан, Монгол улсын харьяатаас гарсан, хурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдээлэл өгөх зэргээр насны хишиг авсан нь тогтоогдвол насны хишиг олгохыг зогсоодог хуультай.