
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Орхон аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч, дэмжлэгийн багийн төлөөлөл 70 гаруй албан хаагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах сургалтад хамрагдлаа. Тус сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Хөвсгөл салбарын зохицуулагч, үндэсний сургагч багш Ч.Лхагвасүрэн удирдан явууллаа. Өнөөгийн нийгэмд тэгш хүртээмжтэй боловсролыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд авч чадахгүй байгаа нь бидний нүдэнд ил тод харагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсролыг олж авах эрхтэй. Иймд тэдний боловсролыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй цэцэрлэг, сургуулийн багш нар хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл авах нь тухайн сургалтын гол зорилго, үр дүн юм. Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 27-р цэцэрлэг хоёр бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх намраас 7-р цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах бэлтгэл ажлаа хангаж байгааг гэж БШУГ-аас мэдээлэлээ.