Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
А.ТҮВШИНЖАРГАЛ: БАЙГУУЛАГА ТУС БҮРТ ХУВААРИЛАГДСАН МХГ-ЫН БАЙЦААГЧ НАРЫГ ЦААШИД ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙВАЛ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ ЯРЬЖ БОЛНО

Монгол улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19- ний өдрийн хуралдаанаар МХЕГ- ыг 2023 оны нэгдүгээр сарын 1- ээс татан буулгах шийдвэрийг гаргасан. Үүний хүрээнд 26 улсын байцаагч, есөн лабораторийн ажилтан бусад хэлтэс агентлагт шилжин ажиллуулж байгаа билээ. Тэгвэл Аймгийн засаг даргын шуурхай хурал дээр Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал байгууллага тус бүрт хуваарилагдсан ажиллаж байгаа байцаагч нарыг удирдлагаар хангах, ажил үүргийг дүгнэж ажиллах, цаашид шаардлага хангахгүй албан тушаалтан байвал ажлаас чөлөөлөх асуудал ярьж болно гэх үүрэг чиглэлийг хэлтэс албадын дарга даргад үүрэгдлээ. Иргэдийн хувьд санал гомдол хүсэлтээ ААН байгууллагуудад чиглэл чиглэлээр хуваарилагдан ажиллаж байгаа байцаагч нарт өгөх боломжтой юм.