Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД 2020, 2021 ОНУУДАД НИЙТ 4,2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

Орхон аймаг коронавируст халдвар ковид – 19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үеийн зардлын нэгдсэн тайлангын талаар мэдээлэл хийлээ. Халдварт цар тахлын үе буюу 2020, 2021 онуудад аймгийн хэмжээнд нийт 4,2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 1 тэрбум гаруй төгрөг нь 2020 онд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зарцуулагджээ. Хоёр жилийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас биет болон мөнгөн хандив тусламжийг ирүүлж байсан бөгөөд 2020 онд 28 иргэн 45 ААН 167 сая төгрөгийн мөнгөн хандив, 4 иргэн 34 ААНБ-аас 20,3 сая төгрөгийн биет хандив ирүүлжээ. 
Харин 2021 онд 6 аж ахуйн нэгж хуулийн этгээдээс 8,5 сая төгрөг хандивласныг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд 9 иргэн 8 ААНБ-аас 10,4 сая төгрөгийн биет материалын хандив ирүүлсэн байна. Халдварт цар тахлын үед төрийн байгууллагын 4300 гаруй албан хаагчид бүгд бэлэн байдалд ажиллаж байсан бөгөөд эрүүл мэндийн салбар, онцгой байдлын газар, цагдаагийн газар болон шуурхай штабын бүтцэд нийт 1300 гаруй албан хаагч ажиллажээ. 
Коронавируст халдвараар аймгийн нийт хүн амын 35 орчим хувь нь өвчилсөн бөгөөд 49 иргэн нас барсан талаарх мэдээллийг өгсөн юм.