
2022 онд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлын хүрээнд шинэ автобус оруулж ирэхээр төлөвлөж, 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 шинэ автобусыг БНСУ- аас авсан билээ. Энэ удаа татан авч буй дунд оврын автобус нь нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан, хоёр хаалгатай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой юм. Тус автобуснуудыг 2 сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлэхээрээ төлөвлөн ажиллаж байна.Эдгээр автобуснууд нь "0" гүйлттэй цоо шинэ гэдгээрээ давуу талтай. 12 автобуснаас Жаргалант суманд ахмадууд болон сурагчдад үйлчлэх 1 автобус шилжүүлэн бусад автобуснуудыг ААН-үүдэд хуваарилах юм.