
“ Өвлийн спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөр Орхон аймагт хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд хоёр дахь жилдээ уламжлал болгон “ Мөнгөн Өвөл- 2023” аян арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус аян нь энэ сарын 15- 20- ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд хүүхэд залуучуудад өвлийн спортыг суртачилан таниулах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, чөлөөт цагийг зөв болов сон өнгөрөөх, бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнээр гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүрийн төрлөөр насны ангиллын дагуу оролцох юм. “ Мөнгөн өвөл – 2023” аянг энэ жил Булган аймагтай хамтран зохион байгуулж байгаагаар онцлог бөгөөд Засаг даргын нарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх боломж бий болж байгаа юм. Цаашлаад энэ удаад ганц Орхон аймаг бус бусад аймгаас хүрэлцэн ирж туршлага солилцох зорилгоор тэмцээнд оролцох нь нээлттэй байгаа аж.