Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилээс өмнө
ЭНЭ ОНООС ЭХЛЭН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ТАТАН БУУГДАЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19- ний өдрийн хуралдаанаар МХЕГ- ыг 2023 оны нэгдүгээр сарын 1- ээс татан буулгах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн дагуу Орхон аймгийн ЗДТГ- ын дарга Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Орхон аймгийн МХГ- ыг татан буулгаж байна. 

Үүнтэй холбоотойгоор МХГ- ын 26 улсын байцаагч лабораторийн есөн ажилтан харъяалагдах бусад агентлаг руу шилжин ажиллаж байгаа бол найман албан хаагч хуулийн дагуу тэтгэмж аван, ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Тэрээр МХГ- ын байрлаж байсан байрыг бусад төрийн хэлтэс агентлагуудад шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргаад байгаа бол доторхи хурлын заалны ширээ сандал, эд хөрөнгө нь орон нутгийн өмчийн албанд данслагдаж байгаа юм. Мөн иргэдийн хувьд ямарваа нэгэн гомдол санал хүсэлтийг гаргах, ААН байгууллагууд харилцах шаардлагатай тохиолдолд тодорхой чиглэлийн дагуу холбогдох байгууллагатай харилцах  боломжтой байгааг онцоллоо.