Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
2 САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ИРГЭД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХ ТӨЛБӨРИЙН КАРТАА АВАХЫГ САНУУЛЛАА

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хурдан шуурхай, тав тухтай болгох зорилтын хүрээнд “Цахим Эрдэнэт” хөтөлбөрт тусган, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. 2022 онд нийтийн тээврийн үйлчилгээг цахим болгож нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд бэлэн мөнгөөр бус картаар үйлчлүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас он дамнан хэрэгжих гэж байна. Албаны хүний хэлж буйгаар бол энэ оны хоёрдугаар сарын 1 гэхэд дээр үйлчилгээ нэвтрүүлэн гэлээ. Одоогоор эхний ээлжид өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй зорчих 5000 цахим картыг олгоод байгаа тэгвэл энгийн иргэд та бүхнийг 6 микрийн 1 байрны урт байрлалтай Сим компаний байрнаас 2 дугаар сарын 1-нээс өмнө картаа авахыг сануулж байна. Нийт 18,000 мянган карт хэвлэгдэнэ иргэдэд тараахад бэлэн болоод байгаа юм.