Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
СОГТУУГААР АВТОМАШИН ЖОЛООДВОЛ 10 САЯАР ТОРГУУЛЖ, 2 ЖИЛЭЭР АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭНЭ ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ

Цахим орчинд "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг байсныг өөрчилж эрүүгийн хуулиар шийтгэдэг болохоор боллоо. Мөн согтуугаар жолоо барьсан бол жолоодох эрхийг таван жилээр хасах, 10 сая төгрөгөөр торгох, 2 жил олон нийтийн ажил хийлгэхээр болсон" гэх мэт мэдээллүүд олны анхаарлын төвд хөврөх болсон юм. Бид тухайн асуудалд холбогдуулан Орхон аймгийн замын цагдаагийн газраас тодруулахад: Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх ч юм уу одоо байгаа хуульд өөрчлөлт орсон гэдэг худлаа мэдээлэл. Зөрчлийн хуулиараа арга хэмжээ авч байгаа хэвээр гэлээ.