Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
2022 ОНД ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ИННОВАЦ НЭВТРҮҮЛСЭН ОНЫ ШИЛДЭГ ГУРВАН БАЙГУУЛЛАГЫГ ТОДРУУЛЛАА

2022 онд шинэ санаа, шилдэг инновац нэвтрүүлсэн оны шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж тус бүр 3 сая төгрөгөөр урамшууллыг олголоо. Тодруулбал БОЭТ-ийн Мэс заслын тасгийн Ангиографийн хагалгааны баг хамт олон, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын “Хот дахин хөгжүүлэх орон сууцны хэсэг”-ийн хамт олон тус тус шалгарлаа.

БОЭТ-ийн Мэс заслын тасгийн Ангиографийн хагалгааны баг хамт олон
2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ангиографийн аппаратаа суурилуулж, 2021 оны 12 сарын 11-нд орон нутагт анхны судсан дотуурх мэс заслаа амжилттай хийсэн. Ангиографийн тусламж үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд хийж буй эрүүл мэндийн салбарын томоохон шинэчлэл болсон юм. БОЭТ нь 2021-2022 онд нийт 230 хагалгааг амжилттай хийжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн хамт олон
Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв 2022 оны зургаадугаар сарын 22-нд байгуулагдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 44,6 га газарт 2126 модыг тарьж ургуулжээ. Өнгөрсөн намар 313 ил үр тариа суулгасан нь энэ хавар үр дүнгээ өгөх юм. Цаашид жил болгон 5 сая мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хамт олон юм.

“Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын “Хот дахин хөгжүүлэх орон сууцны хэсгийн хамт олон
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаар тогтоолоор тус газрын нэгж болгон үүсгэн байгуулсан. Таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Орхон аймгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төслийг хийсэн юм. Тодруулбал Орлогод нийцсэн орон сууцны төсөл, “Уурхайчин баг Тамир зочид буудлын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл, хувийн орон сууцны захиалагчийн техник хяналт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.