2023 оны 1 сарын 1 ны байдлаар 12 эх амаржиж, 2 иргэн нас барьж, 1782 иргэн амбулаторийн үзлэгт хамрагдаж, түргэн тусламжийн дуудлага 146 иргэнээс иржээ. Хүүхдийн хүлээн авахын ачаалал ихэссэн тул нярай эмчийг нэмэлтээр ажиллуулан нийт 3 эмч тусламж үйлчилгээг үзүүлж ажиллажээ.Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10-14 цагийн хооронд тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж ажилласан. Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрөөр олныг хамарсан хордлого, осголт хөлдөлт бүтгэгдээгүй байна.