Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ЭНЭ САРЫН 8-НААС ЭРЭЭНИЙ ХИЛИЙГ НЭЭНЭ

БНХАУ-ын Эрээн хотын боомт нэгдүгээр сарын 8-наас нээх тухай ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна. Түүнчлэн Монгол, Хятадын хилийн Эрээн хот боомтоор зорчигчдыг 8-наас нэвтрүүлнэ гэжээ. БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсантай холбоотойгоор хааж, Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарч байсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна. Дараа нь, Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийлсэн байгаа" гэлээ.