Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ТОМУУ ТОМУУ ТӨСТ ХАЛДВАРЫН ӨВЧЛӨЛ ЦААШИД ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Баярын өдрүүдэд БОЭТ-ын 7035103 дугаарын утсанд нийт 78 дуудлага ирснээс дийлэнх нь томуугийн шинж тэмдэгтэй, зарим нь даралт ихсэх зэрэг ердийн өвчний дуудлага мэдээлэл ирсэн байна. Орхон аймгийн хэмжээнд Томуу томуу төст халдварын өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн. Цаашид өсөх хандлагатай байна. БОЭТ-ийн Хүүхдийн хүлээн авах хэсгээр нийт 416 хүүхэд үйлчлүүлсэн үүнээс 43 хүүхэд хэвтэж, 368 хүүхэд зөвлөгөө авч буцсан. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 109 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаас амьсгалын замын өвчлөл 88, хоол боловсруулах өвчлөл 9, эрчимт эмчилгээнд 6 хүүхэд хэвтэн эмлчлүүлж байна. Томуу томуу төст өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж, өвчилсөн хүүхэд хурдан хугацаанд хүндрэх эрсдэлтэй байна. Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдийг дэлгүүр, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүйтэн ундаа, зайрмаг худалдан авч өгөхгүй бай, Амны хаалт тогтмол зүүж хэвших, Дархлаа дэмжих хоол хүнс, халуун бүлээн шингэн тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгуулагаас зөвлөж байна.