Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
"ENTREPRENEUR - 2022" АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Орхон аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Орхон аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, ЗДТГ хамтран 25 дахь жилдээ оны онцлох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ ийн шалгарууллаа.

Оны онцлох бичил, жижиг бизнес эрхлэгчээр "Түмэн сүлжээ" ХХК, "Энх яруу" ХХК
Худалдаа, үйлчилгээний салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Эрдэнэт чанар дистрибюшн" ХХК
Хүнс хөдөө аж ахуйн салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Жаргалант мах импекс" ХХК,
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Номин макс" ХХК,
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "Мэйнспринг" ХХК,
Тээвэр, аялал жуулчлалын салбарын оны онцлох аж ахуйн нэгжээр "ВЭНС" ХХК,
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагаар "ЭРДМИН" ХХК
Авто зам барилгын оны онцлох аж ахуйн нэгжээр "Эрдэнэт Механик Сервис" ХХК,
Банк, Банк бус санхүүгийн байгууллагаар Бодь даатгал ХХК Орхон салбар
Боловсрол, Эрүүл мэндийн салбар “Дэлгэрэх Цоморлиг”ХХК тус тус шалгарлаа.