Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ИРГЭД, ААНБ-УУДАД ТООЦОХ АЛДАНГИЙН ХУГАЦААГ НЭГ САРААР ХОЙШЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр "Эрдэнэт Ус ДТС" компанийн удирдлагуудад иргэн, ААНБ-уудын хугацаа хэтрүүлсэн төлбөрт тооцох алдангийг уян хатан байдлаар зохицуулах, төлбөр төлөх хугацааг иргэдийн цалин буух үетэй уялдуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн. Тус компаниас иргэд, ААНБ-уудад тооцох алдангийн хугацааг нэг сараар хойшлуулахаар шийдвэрлэлээ. Сар бүрийн 25-10-ны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд 11-нээс айл өрхөд 0,3, ААНБ-д 0,4 хувиар алданги тооцохоор зохицуулалт хийжээ. Дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцох юм. Харин "ЭБЦТС" компани нэхэмжлэл илгээх, төлбөр төлөх зэргийг иргэдийн цалин буух үетэй холбон зохицуулж, хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан байгаа эсэхээс хамааран алданги тооцохгүй байх өөрчлөлтийг хийж байна. Дээрх шийдвэрүүд 2023.01.01-нээс хэрэгжинэ. Орхон аймгийн хэмжээнд эрдэнэт ус ДТС ОНӨХК-д гэрээтэй 14300 гаруй өрх, 2600 орчим ААНБ, гэр хорооллын 2000 орчим айл өрхүүд гэрээтэй байдаг эдгээрээс 80 орчим хувь нь хугацаандаа төлбөр төлж алданги тооцуулдаггүй байна. Үлдсэн 20 орчим хувь нь хугацаанаас хэтэрч алданги тооцуулдаг гэлээ.