Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ СОНГОХДОО ЧИХЭРЛЭГ ИХТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАН ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Иргэд хүүхдийн шинэ жилийн бэлэг авахдаа ихэвчлэн бэлэн багцалсан бэлэг худалдан авдаг. Үүнтэй холбогдуулан шинэ жилээр хүүхдийн бэлэг сонгохдоо хаяг шошго, хадгалах хугацааг нь заавал шалгаж, хадгалалтын горим зөрчөөгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг МХГ-аас санууллаа. Хүүхдийн бэлгэнд ихэвчлэн төрөл бүрийн чихэр, чипс, цэлцэгнүүр, ундаа, шоколад зэрэг багтдаг. Эдгээр нь бүгд сахарын агууламж өндөртэй учраас хүүхдийн шүд цоорч, цаашлаад янз бүрийн өвчин үүсгэх эрсдэлтэй. Эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг сонгохдоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь онцгой анхаарах хэрэгтэй. Юуны түрүүнд хүүхдийн бэлэгний сахарын агууламжийг харах нь зүйтэй юм. Хүүхдийн бэлгэнд сахарын өндөр агууламжтай чихэр, жимсээс илүүтэй ном, оньсон тоглоом, үндэсний үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг сонгох нь илүү зөв сонголт болохыг эцэх эхчүүдээ уриалж байна.