Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖ, ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар өнөөдөр 2022 оны тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат оролцож баяр хүргэн, ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан, манлайлан ажилласан алба хаагчдад шагналыг гардууллаа.

Онцгой байдлын газрын 2022 оны “Хөдөлмөрийн аварга”-аар нийт 9 алба хаагч мөн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал, Засаг даргын Жуух бичгээр 17 алба хаагч, Онцгой байдлын газрын даргын “Баярын бичиг”-ээр 5 алба хаагч тус тус шагнагдлаа.
Энэ онд алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалтын чанарыг дээшлүүлэх, албанд хандах хандлагыг нэмэгдүүлэх, Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөгөөг сайжруулах, сургалт сурталчилгааг хүртээмжтэй зохион байгуулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн 59 арга хэмжээг хэрэгжүүлж 98.5 хувийн биелэлттэй дүгнэгдсэн амжилтаар 2023 оныг угтаж байна.