Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ОРХОН АЙМГААС МОНГОЛ УЛСЫН ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хичээл зүтгэл, сурлага хүмүүжлээрээ, урлаг спортоороо, хөгжил оролцоогоороо үе тэнгийнхнээ манлайлсан шилдэг тэргүүний хүүхдүүдийг жил бүр шалгаруулж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгодог.

Энэ жил Орхон аймгаас Эх орны түүх, өв уламжлал төрөлд:  Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11г ангийн сурагч, Орхон аймгийн хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн ОДБААТАРЫН ОЧИРБАТ
Биеийн тамир спорт төрөлд: 14-р сургуулийн 12е ангийн сурагч Дэлхийн шатрын 44-р олимпийн алтан медальт “ДЭЛХИЙН АВАРГА” БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ нар МОНГОЛ УЛСЫН 2022 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД-ээр шалгарлаа. Эрхэм хүүхдүүддээ баяр хүргэе.