Улс төр
*. Админ .*
Бараг 2 жилийн өмнө
Д.БАТЛУТ: “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХУВЬЦААГ БИРЖЭЭР ХУДАЛДАЖ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ТОГТООЁ

УИХ-ын Чуулганы нэгдсээн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт таван толгой”-г хувьчилах асуудлыг хөндлөө.
Тэрээр хэлсэн үгэндээ “Эрдэнэс таван толгой”, “Хөгжлийн банк” зэрэг төрийн өмчид гарсан асуудал бол цэвэр хяналт сул байдлаас үүдэлтэй. Цаана нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үүнтэй ижил маш олон асуудал бий гэдэгт эргэлзэхгүй байна. Даргыг нь солиод, буруутнуудад хариуцлага тооцоод засаглал нь энэ чигтээ байвал асуудал хэвэндээ л байна. Тиймээс яаралтай төрийн өмчит компаниудынхаа хувьцааг биржээр олон нийтэд худалдах ажлаа хийе. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит замын компаниудыг хувьчилсан болж ам таглалгүй “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг биржээр худалдаж олон нийтийн хяналтыг тогтоох ажлыг нугалъя” гэсэн юм.