Улс төр
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан боллоо

Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан болж байна. Хүндэтгэлийн хуралдаанд, УИХ-ын гишүүн Д.Батлут, Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат болон үе үеийн ИТХ-ын удирдлагууд, төлөөлөгчид оролцож байгаа юм. 

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан. Тэр үеэс хурлын байгууллагын шинэ үеийн түүх эхэлж, өдгөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага 30 жилийн хөгжлийн түүхээ бүтээжээ. 
ИТХ-ын дарга Д.Мөнхбат хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Орхон аймаг Монгол Улсын шилдэг аймгаар 11 удаа шалгарч, 2016 онд төрийн дээд Сүхбаатар одон, 2016 онд Жаргалант сум Монгол Улсын тэргүүний сумаар шалгарсан нь үе үеийн ИТХ-ын байгууллага нутгийн захиргааны байгууллагатай үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсний үр дүн юм” хэмээн онцлов.