Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилээс өмнө
ТАВДУГААР ЭЭЛЖИЙН ХОГ АЧИЛТ ДАВААТ БАГТ ЯВАГДАЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд тавдугаар ээлжийн хог ачилт энэ сарын 8- ны өдөр Даваат багаас эхэлж одоогийн байдлаар 50 хувьтай явагдаж байна гэж ХТГ- аас мэдээллээ. Энэ удаагийн хог ачилтад ХТГ- ын гурван ковш, хоёр ховоноос гадна иргэд ААН- ийн буюу түрээсийн 7 ховоны хүчин чадалтайгаар гурван бригадаар ажиллаж байна.

Тэрээр аймгийн хэмжээнд дөрөвдүгээр ээлжийн хог ачилтаар 13000 мянган м.куб хогийг ачиж тээвэрлэсэн бөгөөд намрын улиралтай холбоотойгоор өнжмөл өвс, шарилж их хэмжээгээр байгаагаас шалтгаалан хог ачилт удаашралтай байсан гэлээ. Тэгвэл тавдугаар ээлжийн хог ачилтаар нэг багт долоо хоногийн хугацаанд хог ачилтыг хийх урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа ажээ.