Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ИРЭХ ОНЫ НЭГ ДҮГЭЭР САРААС ЭХЛЭН ТӨРИЙН САНГИЙН ГҮЙЛГЭЭ ЦАХИМЖИНА

Аймгийн хэмжээнд төрийн сангаар гүйлгээ хийдэг 107 байгууллага байдаг бөгөөд сургалтад 102 байгууллагын дарга, нягтлан бодогч нарыг хамруулсан цахим системийн хэрэглээний талаарх сургалт 2 өдрийн турш болж байна. “Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо, нэхэмжлэх, зарлага, амлалт үүрэг, тайлан модулийг ашиглах нь” сэдвийн хүрээнд явагдлаа. Төрийн сангийн гүйлгээ цахимжсанаар байгууллагын дарга нягтлангууд төлбөр тооцоог биечлэн ирж хийх шаардлагагүй болох бөгөөд байгаа газраасаа цахим системийн тусламжтайгаар гүйлгээ хийх боломжтой болж цаг хугацаа хэмнэх, ажил хөнгөвчлөх зэрэг давуу талтай юм.