Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНИЙ УЛМААС НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Хүйтний улиралтай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд гудамжинд осгож, хөлдөж амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Жилийн жилд осгож амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэх хандлагатай байдаг. Тиймээс иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гудамжинд осгож хөлдөхөөс сэргийлэх хэрэгтэй байна. Мөн гудамжинд уначихсан иргэдийн хажуугаар зүгээр өнгөрөөд явах биш харин цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхийг анхааруулж байна. Түүнчлэн, баярын уур амьсгал эхэлж байгаа энэ үед архи хэтрүүлэн хэрэглэх тохиолдол нэмэгддэг.Улмаар согтуу хүмүүсийг хэн нэгний хараа хяналтгүй явуулдаг. Үүнээс болж согтуу иргэд унаж бэртэж, гар хөлөө хөлдөөх эрсдэлтэй тулгардаг. Тэгэхээр архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэн нэгэн нь согтсон бол хараа хяналттай явуулж гэрт нь заавал хүргэж өгч байхыг сануулж байна.