Нийгэм
Б. Пүрэв-Од
2 жилээс өмнө
ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР 12 АВТОБУСЫГ ХҮЛЭЭН АВЧ, ИРЭХ ОНООС ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

2022 онд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлын хүрээнд шинэ автобус оруулж ирэхээр төлөвлөж, 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 шинэ автобусыг БНСУ- аас энэ сарын сүүл гэхэд хүлээн авахад бэлэн болоод байна. Энэ удаа татан авч буй дунд оврын автобус нь нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан, хоёр хаалгатай, ХБИ нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгээр онцлогтой байна. Тус автобуснууд нь ирэх оноос эхлэн иргэдэд үйлчилж эхлэх бол 2023 оны төсвөөс дахин зургаан автобус нэмж авч үйлчилгээнд нэвтрүүлэхээр хөрөнгө оруулалтад тусгажээ.
Одоо үйлчилж буй автобуснуудын хувьд насжилтийн асуудал хамгийн эхэнд хөндөгддөг бөгөөд нийтийн тээвэрт 35 автобус үйлчилдэг байснаас стандартад нийцэхгүй автобуснуудыг цөөлсөн байна. Тэгвэл одоогоор аймгийн хэмжээнд батлагдсан найман чиглэлд 23 автобус үйлчилж байгаа юм. Тус шинэ ирж буй автобустай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж тодорхой чиглэл маршрутыг тогтоохоор ажиллаж байна.