Эдийн засаг
Б. Соёл-Эрдэнэ
Бараг 2 жилийн өмнө
ХААН БАНК: Иргэн Г.Ган-Очирын данс руу 9 их наядын гүйлгээ хийгдээгүй

Иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд 9.9 их наяд төгрөг орсон талаар мэдээлэл цахим орчинд тархсан. Учир нь тэрбээр сонгуулийн санал тоолох хар машины луйвартай холбоотой гэх утгатай тайлбарыг олон нийтийн сүлжээнд нийтэлсэнээс үүдэн зарим албан тушаалтнууд их хэмжээний мөнгө амласан талаар өөрөө хэлсэн юм. Тэгвэл уг асуудалд Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тайлбар хийв.

Тэрбээр, “Монгол улсын иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд шийдвэрийн дагуу хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн байгаа. Үүний дагуу тухайн иргэний данс шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит дүнгээр тооцоолж хийсэн. Дансанд нь хасах дүнтэй 9.9 их наяд харагдаж байгаа нь тухайн дансанд энэ хэмжээний мөнгө байгаа гэсэн үг биш юм. Манай банк 2.7 сая хэрэглэгчтэй. Хэрэглэгч бүрийн мэдээллийг өндөр нууцлалтай хамгаалдаг. Тиймээс тухайн хэрэглэгчийн мэдээллийг өөрөөс нь зөвшөөрөл авалгүй мэдээлэх боломжгүй. Гэхдээ өчигдөр цахим сүлжээнд түгсэн мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар мэдээлэл хийлээ” хэмээв.