Эрүүл мэнд
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
НИЙТ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛИЙН 1,6 ХУВИЙГ ТЭМБҮҮ ЭЗЭЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 615,8 мянган хүнд үзлэг хийснээс 34,4 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Халдварт өвчнөөр өвчилсөн 4769 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс 59,5 хувиар буурчээ. Нийт өвчлөлтийн 84,2 хувийг коронавируст халдвар, 5,8 хувийг мөөгөнцөр, 2,5 хувийг кандид, 1,6 хувийг тэмбүү, 1,1 хувийг сүрьеэ, 0,9 хувийг трихоманаз, 0,8 хувийг хоолны хордлого, 0,7 хувийг заг хүйтэн, 0,5 хувийг цусан суулга, 1,9 хувийг бусад халварт өвчнөөр өвчлөгсөд эзэлж байна. Өмнөх оны мөн үед гарч байсан хачигт рикеттиозоор өвчилсөн тохиолдол гараагүй байна. Харин өмнөх оны мөн үед гарч байгаагүй сальмонеллёзоор өвчилсөн 1, гахай хавдраар өвчилсөн 1 тохиолдол тус тус гарчээ.