Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
НЭГ ШУУДАЙ НҮҮРС 8000-11000 ТӨГРӨГИЙН ҮНЭ ХАНШТАЙ БАЙНА

Хотын захирагчийн алба, ЗТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас хамтарсан ажлын хэсэг нүүрсний хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан Өвөрхангай аймгийн ЗДТГ болон Цагдаагийн газартай харилцан тохиролцож, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ. Мөн нүүрсний захын үйл ажиллагаа эрхлэгч иргэдтэй уулзаж, үнийг тогтвортой түвшинд барих, нүүрсний татан авалтыг өөрсдийн хэмжээнд тасралтгүй үргэлжлүүлж ажиллах чиглэлийг өгчээ. Өнөөдрийн байдлаар нүүрс 550 тонн, түлшний мод 480м3-ийн нөөцтэй байна. Үнийн хувьд портероор ачсан мод 450,000-480,000 мянган төгрөг, 1 шуудай нүүрс 8000-11000 төгрөгийн хооронд худалдааж байгаа юм. Энэ долоо хоногоос эхлэн тээвэрлэлт хэвийн үргэлжилж нүүрсний нөөц хэвийн гормонд шилжлээ. Баянтээх нүүрсний уурхайгаас ирэх онд нүүрсний үнийг нэмэхээ илэрхийлжээ.