Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ЭРДЭНЭТЧҮҮД ТА БҮХЭНДЭЭ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотыг барьж байгуулах их ажил “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 оноос эхэлж, 1975 оны 12 дугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хотыг байгуулах шийдвэр гарч байсан түүхтэй. 

Улмаар 2017 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор “Эрдэнэт хотын өдөр”, 2019 онд “Анхдагч илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 11-нд хамтатган тэмдэглэх болсон билээ.

Эрдэнэт хот 120 гаруй мянган хүн амтай бөгөөд Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сум, 29 багтай хот юм. 

Эрдэнэтчүүд Та бүхэндээ Эрдэнэт хотын өдөр болон Анхдагч илгээлтийн эздийн өдрийн мэнд дэвшүүлье.