Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ЖАРГАЛАНТ СУМАНД “E-MONGOLIA” ЦАХИМ ТӨВИЙГ БАЙГУУЛЛАА

Орхон аймаг жаргалант сум нь 3473 хүн амтай 1073 өрхтэй сум юм. Монгол улсад анх удаагаа Жаргалант сум “E-MONGOLIA” цахим төвтэй сум болж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс “e-Mongolia цахим төвийг Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн эздийн өдрийг угтан нээлтийн үйл ажиллагаа хийлээ.Жаргалант суманд “E-MONGOLIA” цахимыг нээгээд 1 сар болж байгаа энэ хугацаанд 400 гаруй иргэд үйлчилгээ авснаас ихэнх иргэд иргэний болон жолооны үнэмлэхний лавлагаа үйлчилгээг авчээ. Тус төвийг нээхэд засвар болон тоног төхөөрөмжид нийтдээ 30 сая төгрөг зарцуулжээ. Уг төв нь төрийн мэдээллийн “Хур” системийг ашиглан иргэдэд 51 төрлийн лавлагаа мэдээллээр үйлчилнэ.