Боловсрол
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
XX СУРГУУЛЬ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВТЭЙ БОЛЛОО

Жил бүрийн 12 дугаар сарын 11-нд тохиодог Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн эздийн өдрийг угтан өнөөдөр ерөнхий боловсролын XX сургууль дээр байгуулсан Хүүхдийн хөгжлийг дэмжих төвөө хүлээлгэн өглөө. Ямар нэгэн бэрхшээлээс үл хамааран хүүхэд бүр боловсролын үйлчилгээг, тэгш хүртээмжтэй авах ёстой гэж үзэн ЗДТГ, БШУГ хамтран орон нутгийн санхүүжилтээр "Тэгш боломж" төслийг хэрэгжүүлж эхэлсэн.Төслийн зорилго боловсролын үйлчилгээг авч чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ боловсролд, тэгш хамруулахад оршиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 177, СӨБ-д 30 хүүхэд хамрагдаж байгаа бол боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 120 хүүхэд байга судалгаа байгаа юм. Эдгээр хүүхдүүдээ боловсролд тэгш хамруулах зорилгоор төслийн хүрээнд I,VII, XX сургууль дээр Хүүхдийн хөгжлийг дэмжих төвийг байгуулжээ. Сонсгол болон хараа, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд сурч хөгжхөд нь зориулж сүүлийн үеийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж тохижуулжээ.