Боловсрол
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
"ТОГЛОНГОО СУРАЛЦЪЯ" ТӨСӨЛД 3-5 ДУГААР АНГИЙН 2353 СУРАГЧ ХАМРАГДЖЭЭ

2022-2023 оны хичээлийн жилд "Тоглонгоо суралцъя" төсөл сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад дэмжлэг үзүүлэх “Тоглонгоо суралцъя” үйл ажиллагааг дугуйлан хэлбэрээр сургалтын орчинд зохион байгуулж байна. БШУЯ, Дэлхийн банкны санхүүжилтээр 4 сургуулийн 3-5 дугаар ангийн 487 суралцагч, 20 бүлэг, орон нутгийн санхүүжилтээр 12 сургуулийн 3-5 дугаар ангийн 1866 суралцагч 65 дугуйлан, аймгийн хэмжээнд нийт 85 бүлэгт 3-5 дугаар ангийн 2353 суралцагч 85 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус төсөлд төрийн өмчийн сургуулийн нийт суралцагчдын 21.5% хамрагджээ. Бага боловсролын 3, 4 ба 5 дугаар ангийн суралцагч 2022-2023 оны хичээлийн жилийн математик, монгол хэлний хичээлийн суурь чадвараар хоцрогдолтой байгаа зорилтот бүлгийн суралцагсдыг бусадтай нь ижил түвшинд хүргэх зорилготой юм. Төслийг хэрэгжүүлэх явцат гарсан асуудал бэрхшээлийг хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлж, бодит үр дүнг тооцон "Тоглонгоо суралцъя" төслийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ