
ЭМЯ- аас энэ оныг “ Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарлаж, үүний хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 1- ээс эхлэн улс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулж эхэлсэн. Үүнд Орхон аймгийн нийт 106 мянга гаруй хүн амыг хамруулахаар төлөвлөсөн бол үзлэг оношилгоо хийгдэж эхэлсэнээс хойш нийт хамрагдах хүн амын 23,3 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Тэрээр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг эрт илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. Тус үзлэг шинжилгээнд хамрагдсанаар Орхон аймгийн хэмжээнд ходоодны есөн хавдар, улаан хоолойн нэг хавдарыг эрт үед оношлон, одоогийн байдлаар иргэд эмчилгэ хйилгэн биеийн байдал хэвийн болсон бөгөөд энэ мэтчилэн эерэг үр дүн шинжилгээ оношилгооноос бий болж байгаа юм.
Аймгийн хэмжээнд лавлагаа шатлалын хоёр эмнэлэг нь тоног төхөөрөмж, хүний нөөцийн нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт хийгдэх үзлэг оношилгоонд квот тогтоосон байгаа гэлээ. Насны ангиллаар 31- 34 насны иргэдийг хэвлийн эхон дээр 10 хүн үзэх боломжтой байгаа бол 35 аас дээш насанд дуранд өдөрт долоон хүн үзлэг шинжилгээнд хамруулах боломжтойгоос шалтгаалсан хамруулах боломжтой байгаа юм. Тэгвэл идэвхи сул байгаа 18 -30 насны залуучуудын хувьд өдөрт 68 хүн үзэх боломж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор тус насны залуучуудыг үзлэг шинжилгээндээ хамрагдах, харьяа ААН байгууллагаас хамрагдалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг ЭМГ- аас уриаллаа.