Эдийн засаг
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ТООН ГАРЫН ҮСЭГ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОГДОНО

2022 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн. Үүнээс хойш Орхон аймгийн 11970 иргэн тоон гарын үсэг аваад байна. Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргах боломжтой бөгөөд тус хууль гаргаснаас хойш хоёр жилийн хугацаанд үнэ төлбөргүй олгож цаашид төлбөртэйгөөр олгогдох юм. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүн, албан байгууллагууд орон зай цаг хугацааг үл хамааран ажил хэргээ явуулах боломж бүрдэж байна. Тухайлбал, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах, төрийн цахим үйлчилгээний E-Mongolia ситемд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой.