Нийгэм
Б. Пүрэв-Од
Бараг 3 жилийн өмнө
ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ЦАХИЛГААНЫ ТАРИФ ХӨНГӨЛӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Аймгийн төв 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг хөнгөлдөг журам 2017 оноос эхлэн хэрэгжиж “ Гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” журмын дагуу зохицуулагдаж явдаг. Харин Орхон аймгийн хэмжээнд гэр хороололд 17000 гаруй айл өрх байдаг бөгөөд арванхоёрдугаар сараас эхлэн аймгийн хэмжээнд цахилгааны тариф хөнгөлөгдөж  эхэлж байгаа ажээ. 

Тус хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөлийг шаарддаг байна. Тэрээр шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхдөө: 
- 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт\цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
- 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс дээшийг 50 хувиар хөнгөлөх заалттай байна.