Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТУСЛАМЖТАЙГААР 20,0 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛЫГ БАРАГДУУЛЖ АЖИЛЛАЖЭЭ

"Мэдээлэл шуурхай удирдлагын төв"-т нийт 574 хяналтын камер байгаагаас 313 хяналтын камер хэвийн ажиллагаатай байна. Оны эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор 450 иргэн 60 цагдаагийн ажилтны хүсэлтээр камерын бичлэгийг шүүж 20.0 гаруй сая төгрөгийн хохиролыг барагдуулсан байна. Аймгийн хэмжээнд дугаар илрүүлэгчтэй камeр 8 ажиллаж байна.Цаашид камеруудыг үйл ажиллагааг хэвийн болгох, аюул осолоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх ажилд ахиц гарган ажиллах шаардлагатай байгаа гэлээ