Нийгэм
*. Админ .*
2 жилээс өмнө
С.БАТЖАРГАЛ: “ЧИНГИСИЙН ЧУЛУУ” ГЭХ КОМПАНИ ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭМЖЭЭНД МАШ ИХ ГАЗАР АВЧИХСАН

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар “Газрын харилцааны талаар 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” асуудлыг хэлэлцэж байна.
Уг асуудлаар төлөөлөгчдийн асуултад Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга “Эрдэнэт хотод “Чингисийн чулуу” гэх компани маш их газар авсан. Ингэхдээ дандаа төсөл, хөтөлбөр нэрийдлээр үнэгүй авчихсан. Барилгаа барь гээд шаардахаар хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлээд аргалаад яваад байдаг. Бид бүх захирамжийг нь хүчингүй болгож байгаа" гэлээ.