Орхон аймгийн хэмжээнд 2021 онд 78, 2022 онд 97 удаагийн гал түймрийн дуудлага гарсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад 24 хувь өссөн үзүүлэлттэй байна.
Эдгээр дуудлага, мэдээллүүд нь цахилгаан, өнжмөл шар өвс, пийшин зуухны аюулгүй байдал болон бүрэн бүтэн байдал алдагдсанаас, яндангийн цонолт буруу залгаанаас, ил задгай асгасан үнс нурмнаас зэрэг шалтгаалж байна.
Иймээс иргэд та бүхэн:
-Цахилгааныг мэргэжлийн байгууллагаар холбуулах, хянах
-Пийшин зуухны урд хамгаалах 50*70 мм төмөр байршуулах
-Яндангийн залгааг зөв холбох
-Мансард, дээвэр, 2 давхарын ханан пийшингээс цог үсэрч болох зай завсар гарсан эсэхийг байнга шалгах
-Үнс нурмыг ахуйн хогтой нийлүүлж хаяхгүй байх, зориулалтыг тагтай саванд хаях
-Угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа хөөлөх, зуух пийшин зай завсартай эсэхийг шалгаж битүүлэх, үнсийг тогтмол асгахыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.