Нийгэм
Б. Соёл-Эрдэнэ
2 жилээс өмнө
ДАРХАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМЭРТ ХОЁР ТҮГЭЭЧ, НЭГ ЭРХЛЭГЧ ӨРТӨЖ АМИА АЛДЖЭЭ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт Тэс Петролиум ХХК-д гал түймэр гарч, гурван хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал, тухайн ШТС-ийн хоёр түгээгч, нэг эрхлэгч нь галд өртсөн гэх мэдээлэл байна. Онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байгаа ч нэг аймгийн анги дийлэхгүй байгаа учраас Сэлэнгэ болон Улаанбаатараас нэмэлт хүч дуудсан байгаа ажээ. Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа ч шатахуун хийсэн байсан саванд хий хуримтлагдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. 

Шатахууны нэг агуулах дэлбэрсэн. Галын нөлөөгөөр хажуугийн нөөцийн сав дахин дэлбэрч болзошгүй байгаа тул аюулгүй байдлыг хангаж хүмүүсийг талбайгаас гаргасан байна. Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос шаардлагатай шуурхай арга хэмжээг аван ажиллаж байгаа ажээ.