Улс төр
Б. Соёл-Эрдэнэ
2 жилийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР НЬ 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХЭРЭГЖИНЭ

Орон нутагт  чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн  төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах,  тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор  “Төрийн албан хаагчдын хөгжлийн  хөтөлбөр”-ийг төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. 

Тус хөтөлбөр нь Төрийн албан хаагчийн ажиллах нөхцлийг сайжруулах, сурах болон нийгмийн баталгаа хангах зорилтуудыг хэрэгжүүлсний үндсэн дээр тогтвор суурьшилтай, мэргэшсэн, үр бүтээлтэй, ажиллах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн, чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлж, бэхжүүлэхэд оршиж байна. 

2021 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймагт төрийн 96 байгууллага үүнээс төрийн захиргааны 27, төрийн тусгай чиг үүргийн 5, төрийн үйлчилгээний 64 байгууллагад нийт 4319 төрийн албан хаагч ажиллаж байна.Төрийн байгууллагын байршлаар нь авч үзвэл Баян-Өндөр суманд 90, Жаргалант суманд 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудад төрийн улс төрийн албан тушаалтан 35, төрийн захиргааны албан тушаалтан 430, төрийн үйлчилгээний 3777 албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Тус хөтөлбөр нь 2023-2026 он хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.