Улс төр
*. Админ .*
2 жилийн өмнө
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ С.ЮМЭНХҮҮГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН САНАЛ ХЭЛЛЭЭ ГЭВ

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр”- ийг хэлэлцэж байна. Уг хөтөлбөрийн төсөлд тодорхой шалгуур хангасан төрийн албан хаагчид урамшуулал олгох асуудал туссан юм. Үүнтэй холбоотойгоор ИТХ-ын төлөөлөгч С.Юмэнхүү санал хэлэхдээ урамшууллыг “түлхүүр албан тушаал” гэх шалгуур бий болгож олгох нь зөв гэсэн санал гаргав.

Үүнтэй холбоотойгоор ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай “Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн мэргэжилтэн ийм зүйл ярьж байгааг гайхаж байна. Хүнийг албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэх Үндсэн хуулийн заалт байдаг. Ингэж ялгаварлаж болохгүй” хэмээн шүүмжиллээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 2-р бүлэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан байдаг.