
Нутгийн удирдлагын ордны Хурлын их танхимыг хойшоогоо сунгаж аймгийн ИТХ-ын хуралдаан, болон бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах хурлын томоохон танхим болгохоор завсрын ажил хийгдэж байна.Уг ажлыг Тавинлан компани 3 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэж байгаа юм. Барилгын материалын үнийн хөөргөдөл, хил гаалийн асуудал зэрэг тодорхой шалтгааны улмаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналаа гүйцэтгэгч компани гаргажээ. Гэрээгээр энэ ондоо багтаж түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажлыг дуусгах учиртай гэтэл Тавинлан компани зүгээс гэрээний хугацааг он дуустал хойшлуулах хүсэлтээ гаргаад байгаа гэлээ Одоогоор гэрээг нь сунгаагүй байгаа аж. Мөн 12 сарын 1 хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар барилгын ажилд шаардлагатай нэмэлт санхүүжилт болох 1 тэрбум төгрөгийг 2023 оны төсөвт суулгах талаар хэлэлцэн юм. Уг барилга нь зоорийн давхартайгаа нийлээд гурван давхар, нийт 783 метр кв талбай бүхий барилга юм.